Фортумакс ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын төсөл, Улаанбаатар

Engineering. Supply. Build.

Инженерийн шийдлээр үнэ цэнэ бүтээнэ

Барилга угсралт, инженерийн систем, материал нийлүүлэлтийг нэг дор.

01

Бидний тухай

Материалаа нийлүүлээд, ажлаа өөрөө гүйцэтгэдэг

«ФОРТУМАКС» ХХК 2019 онд байгуулагдсан. Барилга угсралт, инженерийн систем, дотор засал, гадна ажил болон материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Нэг гүйцэтгэгчтэй ажиллахад нийлүүлэлт ба гүйцэтгэл хоёулаа шийдэгдэнэ. Батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагад үндэслэн материалын сонголт, нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, тохируулга, ажил хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг бүхэлд нь зохион байгуулдаг.

Инженер техникийн ажилтан, туршлагатай гүйцэтгэгчдийн баг төслийн чанар, хугацаа, аюулгүй ажиллагааг хянаж ажилладаг. Зочид буудал, оффис, худалдааны талбай, орон сууц, нийтийн барилгын төслүүдийг Улаанбаатар болон орон нутагт гүйцэтгэсэн туршлагатай.

Эрхэм зорилго
Инженерийн шийдлээр үнэ цэнэ бүтээх
Алсын хараа
Бүс нутгийн тэргүүлэх инженеринг компани болох
Гадна металл фасадны угсралтын ажил
Гадна металл, шилэн фасадны угсралт, Улаанбаатар
02

Үйлчилгээ

Үйл ажиллагааны дөрвөн чиглэл

Гол гүйцэтгэгчийн дор туслан гүйцэтгэгчээр, эсвэл захиалагчийн ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэдэг.

01

Барилга угсралт

Шинэ барилгын хийц, угсралтын ажил болон ашиглалтад байгаа барилгын засвар, шинэчлэл.

  • Угсралтын ажил
  • Засвар, шинэчлэл
  • Арматур, хийцийн ажил
02

Инженерийн систем

Сантехник, цахилгаан, агааржуулалт, гадна шугам сүлжээ, дулааны узелийн угсралт, тохируулга.

  • Сантехник
  • Цахилгаан
  • Агааржуулалт
  • Гадна шугам сүлжээ
  • Дулааны узель
03

Барилгын дотор засал

Оффис, худалдааны талбай, орон сууц, нийтийн барилгын иж бүрэн дотор засал, плита-чулууны ажил.

  • Иж бүрэн засал
  • Плита, чулууны ажил
  • Тааз, хана, гипсний ажил
  • Гэрэлтүүлэг
04

Гадна ажил

Гадна тохижилт, гадна металл ба шилэн фасад, зам болон талбайн ажил.

  • Гадна тохижилт
  • Гадна металл фасад
  • Зам, талбайн ажил
  • Гадна гэрэлтүүлэг
03

Материал нийлүүлэлт

Стандартын шаардлага хангасан материал, тоног төхөөрөмж

Захиалагчийн зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн сантехник, цахилгааны материал, тоног төхөөрөмжийг сонгон нийлүүлдэг. Үйлдвэр, оффис, орон сууцны зориулалтаар.

Сантехник

Шугам хоолой, холбох хэрэгсэл, насос, сав, дулаан солилцоо
  • Шугам хоолой
  • Холбох хэрэгсэл
  • Хаалт
  • Насос
  • Нөөцийн сав
  • Тэлэлтийн сав
  • Ялтаст дулаан солилцуур
  • Халаалтын цахилгаан бойлер
Техникийн хүрээ
Тэлэлтийн сав5–1500 Л · 10 bar · DN25–50
Ялтаст дулаан солилцуур10–230 ялтас · 0.9–150 м² · 75–13200 кВт
Эргэлтийн насосQ 3.72–120 м³/ц · H 2.2–47.85 м · 0.12–22 кВт
Өргөлтийн насосQ 0.9–150 м³/ц · H 30–206 м · DN25/32–125
Цахилгаан бойлер50–1000 Л · 3–6 кВт · DN20 · 220В

Цахилгаан

Үйлдвэр, оффис, орон сууцны зориулалтаар
  • Газардуулгын материал
  • Худаг, гадас, хавчаар
  • Кабель
  • Кабелийн төгсгөвч
  • Дагалдах хэрэгсэл
  • Розетка — энгийн, үйлдвэрийн
  • Гэрэлтүүлэг
  • Цахилгааны хоолой — төмөр, хуванцар
Техникийн хүрээ
КабельCU/XLPE/LSZH/SWA · 1.5–240 мм² · МУ-ын стандартын өнгөний код
Ажлын температур−40 °C … +90 °C
Газардуулгын гадасØ12.7–25 мм · урт 2400–3600 мм
Зэс ялтас газардуулга500×500 … 1000×1000 мм · 3–5 мм
Үйлдвэрийн гэрэлтүүлэг145 лм/Вт хүртэл · 0–10В бүдэгрэх · 120–277В · IP65, IK10
Цахилгааны хоолойBS, AS/NZS · урт 4 м · Ø20–200 мм

Материалын жагсаалт эсвэл зургаа илгээвэл нийлүүлэлтийн үнийн санал, хүргэх хугацааг хүргэнэ.

Нийлүүлэлтийн үнийн санал авах
04

Ажлын үе шат

Хүсэлтээс хүлээлгэн өгөх хүртэл дөрвөн шат

01

Зөвлөгөө ба хэмжилт

Зураг төсөл, ажлын хэмжээг судалж, талбай дээр хэмжилт хийнэ.

02

Үнийн санал

Техникийн шийдэл, материалын жагсаалт, үнэ, хугацааг танилцуулна.

03

Нийлүүлэлт ба гүйцэтгэл

Гэрээний дагуу материалыг нийлүүлж, угсралт, тохируулгыг гүйцэтгэнэ.

04

Хүлээлгэн өгөх

Ажлыг шат дараалан, баримт бичиг, баталгаатай хамт хүлээлгэн өгнө.

05

Гүйцэтгэсэн төслүүд

Улаанбаатар болон орон нутагт гүйцэтгэсэн

Зураг дээр дарж томруулж үзнэ. Ангиллаар шүүж харна.

Инженерийн систем

Шангри-Ла Зочид буудал

2026 · Дулааны узель төв шугамын хаалт
Инженерийн систем

"Underground" караоке

2021 · Агааржуулалт, дотор засал
Гүйцэтгэсэн ажлын бүртгэл (2020–2026)
Он Төсөл / Объект Ажлын төрөл Захиалагч / Байршил
2020"Мүгэн" (Mugen) барДотор заслын гүйцэтгэлУлаанбаатар хот
2020"Уорлд Кориа Групп" ХХКДотор заслын гүйцэтгэл"World Korea Group" ХХК
2021Сэргээн засах клиник эмнэлэгУрсгал засварын ажилКлиник эмнэлэг
2021"Underground" караокеДотор засал, агааржуулалтУлаанбаатар хот
2021"Дамакая" бясалгалын төвДотор заслын гүйцэтгэлБясалгалын төв
2022Санхүү Эдийн Засгийн Их СургуульУрсгал засварын ажилСЭЗИС
2023"IDM" кэмп (Цогтцэций)Гадна тохижилт, агааржуулалтӨмнөговь аймаг
2023Нутгийн удирдлагын ордонДотор засал, гадна тохижилтӨмнөговь, Баяндалай сум
2024Эв нэгдлийн их цагаан суваргаДотор засал, гадна тохижилт"Нью Тур" ХХК
2024"Сентрал Тауэр" (Central Tower)Гадна талбай тохижилтУлаанбаатар хот
2025Хобби сургуульГадна талбай тохижилт, засвар"Хобби сургууль" ХХК
2025Бэрх сумын музейн барилгаДотор засалХэнтий аймаг
2025Зочид буудлын барилгаДотор засалХэнтий, Бэрх сум
2025"Боса" (Bosa) сүлжээ дэлгүүрУрсгал засварын ажлууд"Боса" ХХК
2025"Буудай" супермаркетДотор заслын гүйцэтгэлУлаанбаатар хот
2025Орон сууцны барилгаГадна металл фасадДархан хот
2026Модон бүтээцтэй гүүрэн байгууламжУгсралтРэнчинлхүмбэ сумын 1-р баг
2026Central Tower, УлаанбаатарХалуун агаарын хөшигний угсралт, тохируулга"Шангри-Ла УБ" ХХК
2026ЕБС-ийн биеийн тамирын талбайГадна талбай тохижилтРэнчинлхүмбэ сумын ЗДТГ
2026Шангри-Ла Зочид буудал, УлаанбаатарДулааны узель төв шугамын хаалт суурилуулалт"Шангри-Ла УБ" ХХК
06

Яагаад Фортумакс

Гол гүйцэтгэгч бидэнтэй ажилладаг дөрвөн шалтгаан

Нийлүүлэлт ба гүйцэтгэл нэг дор

Материал ба угсралтыг нэг гүйцэтгэгч хариуцна. Ингэснээр хугацаа, зардал, чанарын хяналт нэг гарт төвлөрнө.

Инженер-техникийн баг

Төсөл хариуцсан менежер, барилгын инженер ажлыг удирдана. Талбайд 24 гүйцэтгэгч, 2 гэрээт бригад.

Чанар ба хугацааны баталгаа

Ажил бүрд гэрээ, баталгаа гаргаж, батлагдсан зурагт нийцүүлэн шат дараалан хүлээлгэн өгдөг.

Том төслийн туршлага

Зочид буудал, өндөр барилга, орон сууцны хотхон, нийтийн барилгын төслүүд — Шангри-Ла УБ, Central Tower зэрэг.

Фортумаксын гүйцэтгэгч баг талбай дээр

Ажиллах хүчин ба зөвшөөрөл

26 ажилтан, 2 гэрээт бригад

Албан тушаал / МэргэжилТоо
Удирдлага, инженер техникийн бүрэлдэхүүн2
Төсөл хариуцсан менежер · Барилгын инженер1 + 1
Гүйцэтгэгч ажилчид24
Арматурчин6
Дотор заслын ажилтан5
Плита, чулууны ажилтан5
Металл фасадны ажилтан5
Гагнуурчин · Цахилгаанчин · Сантехникч3
«Фортумакс» ХХК

Замын тусгай зөвшөөрөл

Зам, гүүрийн барилга угсралт, засварын ажлыг гүйцэтгэх эрхтэй.

Хамаарал бүхий компани

Барилгын тусгай зөвшөөрөл

БА-2.1БА-6.1БА-6.2БА-6.3БА-6.4БА-7.1
07

Хамтрагчид

Хамтран ажилладаг захиалагч, гол гүйцэтгэгчид

"Шангри-Ла Улаанбаатар" ХХК
"Моннис Интернейшнл" ХХК
"Баялаг Ард Констракшн" ХХК
"Монкон Констракшн" ХХК
"Тади Констракшн" ХХК

Таны төслийг хамтдаа бүтээе

Зураг төсөл, ажлын хэмжээ эсвэл материалын жагсаалтаа илгээгээрэй. Техникийн шийдэл, үнэ, хугацааг хүргэнэ.

Холбогдох
08

Холбоо барих

Үнийн санал авах

Хаяг
Монгол Улс, Улаанбаатар 17110, Хан-Уул дүүрэг, 5-р хороо, Титан Плюс оффис, 501 тоот
Утас
И-мэйл / Вэб
Ажиллах цаг
Даваа–Баасан 09:00–18:00
Google Maps дээр харах
Титан Плюс оффис, Хан-Уул дүүрэг

Хүсэлтээ илгээх

Талбаруудыг бөглөж илгээвэл нэг ажлын өдрийн дотор хариу хүргэнэ.

Эсвэл 9905-1384 дугаарт залгаарай
Залгах Үнийн санал